Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НЭГ СУМ НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 15 ДАХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-10-12

Аймгийн ЗДТГ, ХХААГазраас “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын урианы жил”-ийн хүрээнд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, худалдан борлуулах зорилготой “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Солонго цогцолборт зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаанд 27 сумын үйлдвэрлэл эрхлэгчдийн онцлох бүтээгдэхүүнүүд болох мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гоёлын болон дулаан хувцас, гар урлал болон эсгий эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа юм.
Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломж өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш үргэлжилнэ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%