Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МЕРИТ ЗАРЧИМД СУУРИЛСАН МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨНӨӨС “ЧАДАХУЙН ЗАРЧИМ”-ЫГ ХЭВШҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ГАРГАЛАА

2019-10-17

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оныг “Төрийн байгууллагын бүх шатанд чадахуйн зарчмыг хэвшүүлэх жил”, аймгийн хэмжээнд 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан мэдлэг-чадвартай, хариуцлага-ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай албан хаагчийг төлөвшүүлж, төрийн байгууллага бүрт “Чадахуйн зарчим”-ыг хэвшүүлж, үйл ажиллагаандаа дэвшилтэт цахим технологийг ашиглан иргэн, байгууллагад хүргэх үйлчилгээни шуурхай байдлыг нэмэгдүүлж, хүртээмж чанарыг ахиулах замаар төрийн албаны “Эрхэм зорилго”-ыг хангаж ажиллах хүрээнд “Мерит зарчимд суурилсан манлайлал” зөвлөгөөнд оролцогчид дараах зөвлөмжийг гаргалаа.
Мөн энэ үеэр Төрийн албанд олон жил үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан албан хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:
Монгол улсын Засгийн газрын шагнал “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр:
Ч.Цагаан /Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч/
Монгол улсын Сангийн яамны “Жуух бичиг”-ээр:
А.Ариунбаяр /Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяалтын улсын байцаагч/
Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр:
Л.Мөнхжаргал /Цээл сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/
Б.Галбадрах /Борнуур сумын ЗДТГ-ын дарга/
Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Долоон албан хаагч, Аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр Долоон албан хаагч, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 11 албан хаагч шагнагдлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%