Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДЭГИЙГ БАТЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-10-21

Архангай аймгийн Ихтамир суманд 10 дугаар сарын 17-ны өдөр ИТХ-ын жишиг дэгийг сурталчлах сумын ИТХ-аар хэлэлцэн батлуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” нь төслийн менежер Г.Золжаргал, төслийн хяналт үнэлгээний  ажилтан М.Мягмаргармаа болон ажлын хэсгийн  ахлагч Ховд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн ,гишүүдээр Архангай аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга М.Батдорж, Баян-Өлгий аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Серикболат, Орхон аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Ихтамир сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар, Архангай  аймгийн ИТХТ-ийн ажлын алба  нийт 47 хүн оролцлоо. Жишиг дэгийг сурталчлах, батлуулах  асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ховд аймгийн  ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн жишиг дэгийг танилцуулж, 5 бүлгээр ажиллуулан, дүнгээ нэгтгэн дэгийг баталлаа.












Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%