Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Бүтээлч иргэн" өдөрлөг зохион байгууллаа.

2014-12-05

10-р хорооны Иргэний танхим, Хорооны ажлын алба хамтран "Бүтээлч иргэн" өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг хийснээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид Хорооныхоо иргэдэд өөрсдийн бүтээлээ танилцуулах, сурталчилах, борлуулалтын зах зээлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж, иргэдийнхээ бүтээлийг сонирхсон Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Ж.ЛХАГВАСҮРЭН, хорооны ИНХ-ын дарга Р. ДАРХИЖАВ нарт талархал илэрхийлье! Уг өдөрлөгт идэвхтэй оролцсон иргэдэдээ бизнесийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%