Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2019-10-28

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцлээ. 
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн санал
2. Хүний нөөцийн хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай
3. Хөдөө аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
4. Ахмадыг дэмжих дэд хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт
5. Залуучуудыг дэмжих дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилт
6. Шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод нээлттэй байдал
7. Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа мэдээлэл 
8. Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
9. 11 дүгээр сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
10. 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
11. Соёлын төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
12. 16 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл  
13. ЭМТ НАРАН ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл 
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурдаар дээрх 13 асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хүний нөөцийн хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Хөдөө аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлах тухай тогтоолыг батлалаа. Мөн төр, төсвийн байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, ИТХ-ын дарга болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс санал зөвлөмжийг өглөө. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%