Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”, ХОТЫН ИРГЭН-ХОТЫН СОЁЛ” ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2019-10-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо аравдугаар сарын 24-ны өдөр хуралдаж, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл”, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.Хуралд Нийгмийн хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Г.Бадамгарав, гишүүн, Төлөөлөгч Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, Б.Насанбат Д.Нэмэхбат, Ж.Чимэдцогзол нар оролцож, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл”, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг танилцуулав. 
Хурлын хорооны гишүүд хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой цаашид анхаарах асуудлаар санал солилцож, дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо. 
Дараа нь Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд  төлөвлөгөөний дагуу дүүргийн 7,14 дүгээр хороонд баригдаж буй “Хайрхан хөгжлийн төв”-ийн үйл явцтай танилцав
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%