Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2019-10-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй зарим хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл явцтай танилцав. 
 “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, “Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар танилцууллаа. 

Тус хөтөлбөрүүдийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо, Нийгмийн хөгжлийн хороод ажиллаж, санал дүгнэлт ирүүлснийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал  танилцуулав.  
ИТХ-ын Тэргүүлэгчид хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаад, дүүргийн Засаг даргад тодорхой зарим ажлуудыг хэрэгжүүлэхийг чиглэл болгов. 
Мөн Төрийн дээд цол, одон медалиар 18 иргэнийг шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнуулах болзол, шаардлага хангасан иргэдийг шагнаж урамшуулах шийдвэрийг тус тус баталлаа. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%