Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ШАГНАЛААР ШАГНАВ

2019-10-29

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа иргэд, Төрийн албан хаагчдыг Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар шагнах шагналын үйл ажиллагаа боллоо. 

Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулж, шагнагдсан албан хаагч, иргэдэд баяр хүргэв. 
НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-4, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-2, НИТХ-ЫН  “Хүндэт үнэмлэх”-13, Чингэлтэй дүүргийн Засаг даргын  “Хүндэт өргөмжлөл”-өөр 19, Засаг даргын шагналаар 4, Хөдөлмөрийн алдар медалаар 5, Хүндэт өргөмжлөлөөр 7, Баярын бичигээр 8 албан хаагч тус тус шагнагдлаа.












Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%