Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“АХМАДЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-31

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 1-19 дүгээр хороодын ахмадуудын дунд Ахмад настны тухай хууль, дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг сурталчлах, ахмад настны хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, эрх зүйн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “АХМАДЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нээж, Ахмадын хорооны дарга А.Зул, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, 19 хороодын ахмадын төлөөлөл оролцлоо. 
Ахмадуудын дунд “Ахмадын эрх зүйн боловсрол” сэдвээр “Аха” танин мэдэхүйн тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж, амжилттай оролцож байр эзэлсэн ахмадуудаа өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. 
“Ахмадын эрх зүйн боловсрол” сэдэвт “Аха” тэмцээнд:
        Тэргүүн байр: Н.Вандан /8-р хорооны иргэн/
        Дэд байр: М.Загир /7-р хорооны иргэн/
        Гутгаар байр: Ц.Мягмаржав /5-р хорооны иргэн/
       Тусгай байр: Ш.Батсайн /14-р хорооны иргэн/
       Тусгай байр: Н.Должинсүрэн / 10-р хорооны иргэн/
Үзэгчдийн дундах “Аха” тэмцээнд: 
         Тэргүүн байр: Д.Долгорсүрэн /1-р хорооны иргэн /
         Дэд байр: Ц.Буяндэлгэр /3-р хорооны иргэн/
        Гутгаар байр: Д.Нэмэхбаяр /8-р хорооны иргэн/  тус тус шалгарлаа. 










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%