Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2019 ОНД НАЛАЙХ ДҮҮРЭГТ УЛС, НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ, ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2019-10-04

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван гуравдугаар хуралдаанаар дүүргийн Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Д.Умбаруу улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажллын гүйцэтгэлийн явцад хийсэн хөндлөнгийн үнэлгээний 3-р улирлын тайланг мэдээллээ.

Тэрээр “Шилэн дансны үйл ажиллагаа болон улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавих, цаашид анхаарч ажиллах асуудал саналыг боловсруулах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 12/04 тоот тогтоолоор “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам” баталсан. Налайх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ өгөх, цаашид анхаарах санал зөвлөмжийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнах, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоотойгоор хариуцлагатай, хяналттай төсвийн орчин бий болгох зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 07-оос 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хороо бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.” гэж танилцуулаад дүүргийн ЗДТГ-аас анхаарах асуудлыг онцоллоо.

1.Иргэдийн бүлгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүнийг оруулах, зураг төсвийн дагуу ажил гүйцэтгэж байгаа эсэхэд шаардлага тавьж, бүлгийг чадавхжуулах,

2.Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээ, зураг төсөв, ажлын даалгаврыг Олон нийтийн хяналтын зөвлөлийг хөндлөнгийн үнэлгээ хийхээс өмнө шуурхай өгч, хамтарч ажиллах.

3.Ажлын даалгавар бэлтгэхдээ захиалагч байгууллагаас ирүүлсэн тоо баримт, мэдээлэлийг нягтлан шалгаж, тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох.

4.Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад мэргэжлийн байцаагчаар хяналт хийлгэх.

5.Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг иргэдэд сурталчлах, мэдээллээр хангаж ажиллах.

6.Хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбай байгуулах, тохижуулах ажлын ЖИШИГ зураг төсвийг баримталж хөрөнгийг шийдвэрлэх.

7.Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын баталгаат хугацаанд хийгдэх засвар, үйлчилгээг хийлгэхэд анхаарах. Ялангуяа иргэдийн бүлгээр хийгдэж байгаа ажил.

8.Хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайг хариуцах эзэнтэй, харуул хамгаалалттай, засвар арчилгааг хийлгэхэд анхаарах.

9.Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудаа иргэдэд сурталчлах, мэдээлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах.

10.Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дуусчихсан, хийгдэх ажлууд нь дуусаагүй ажлуудын гэрээний хугацаа болон сунгалтын хугацаанд анхаарч ажиллах.

11.Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулахдаа санхүүжилтийн хуваарийг зөв хуваарилах.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%