Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-30

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1-19 дүгээр хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нарыг чадавхжуулах сургалтыг хагас жил тутам зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 30-ний өдөр 1 дүгээр хорооны Иргэний танхимд ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж, Хүний нөөцийн удирдлагын академийн сургагч багш С.Лхагвасүх Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, Иргэдийн нийтийн хурал ба хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч ярилцлаа. 
Мөн үеэр Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дэлхийн орнуудын жишээтэй холбон тайлбарлаж, цаашид Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны цар хүрээг хэрхэн тэлэх, үйл ажиллагаа зохион байгуулахад юуг анхаарвал зохих, арга зүйн зөвлөгөөг өгсөн юм. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%