Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“БИДНИЙ БУУРЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-18

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан тус хорооны ахмадуудын дунд “Ахмад настны тухай”, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай, Нийгмийн халамжийн тухай хууль сурталчилан таниулах сургалтыг зохион байгууллаа. 
Үйл ажиллагааг 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Цогтоо нээж, ахмадад холбоотой хууль тогтоомжийн талаар Иргэний танхимын ажилтан А.Мөнхзул мэдээлэл өгч,  иргэдийн асуултад хариулт өглөө.
Сургалт, мэдээллийн дараа ахмадуудын дунд хөгжөөнт танин мэдэхүйн  “АХА” тэмцээн зохион байгуулж, Нэгдүгээр байр  О.Пүрэвдорж, Хоёрдугаар байр  С.Толя, Гуравдугаар байр Д.Оюунсоль нар амжилттай оролцож өргөмжлөл, гарын бэлгээр шагнуулав. 
11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%