Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

сумын бэлчээр ашиглагчдын холбоо хуралдлаа

2019-11-07

2019 оны 11 дугаар сарын 5

Сумын бэлчээр ашиглагчдын холбоо 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах саналаа хүргүүллээ. Тус сумын хувьд Онон багт -2, Барх багт- 3, Хурх багт- 2 бэлчээр ашиглагчдын хэсэгүүд зохион байгуулалтанд орон үйл ажиллагаагаа эхлээд байна.

1.    Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам

2.    БАХ-ын хэсгүүд сумын Засаг даргатай байгуулах гэрээний загвар

3. БАХ-ын хэсэг бүр дундын сандаа хөрөнгө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах

Тус хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Б.Цэрэнчимэд ирж оролцон санал бодлоо илэрхийлж, заавар зөвлөгөө өгч ажиллаа. Тус журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эцэслэн баталсны дараа малчдад таниулах, сурталчлах ажлыг БАХ-ын хэсгүүдээр дамжуулан хүргүүлэх юм.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%