Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019-11-13

2019 оны 11-р сарын 12

 

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 71 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

1.    Мод бэлтгэлийн гүйцэтгэлтэй танилцах

2.    ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд хяналт тавьсан талаар танилцуулах тухай

3.    Хавтгарын хөгжил” ОНӨААТУҮГазрыг татан буулгах тухай

4.    Хуралдааны тов зарлах тухай

5.    ЖДБДСангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

6.    Хөрөнгө зарах тухай

7.    Бусад

Шийдвэрлэсэн нь:

1.    11 дүгээр сарын байдлаар мод бэлтгэлийн явц 24,5%-тай хангалтгүй явагдаж байгаатай холбогдуулан ойн анги мэргэжлийн байгууллагуудаа шахаж ажиллаж ойн орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.

2.    ОНХСангаар хийгдсэн ажлуудад хяналт тавьсан ажлын хэсгийн тайланг сонсож Засаг даргад зөвлөмжийг хүргүүлж ажиллахаар шийдвэрлэв. / үүнд: / эд хөрөнгийн бүртгэл хадгалалт хамгаалалтыг сайжруулах,

3.    “Хавтгар ширээт” ОНӨААТУҮГазар 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш ашиг орлого олоогүй, үйл ажиллагаа эрхлээгүй зэрэг шалтгаанаар тус газрыг татан буулгах тухай менежментийн багийн хүсэлтийг хэлэлцээд татан буулгахаар шийдвэрлэв.

4.    ИТХ-ын 18-р хуралдааныг 12 дугаар сарын 10-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэв. Тус хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох, ГЗБ-ын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

5.    ЖДБДэмжих сангийн журамд орох өөрчлөлтийг энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй / журмын төсөл хангалтгүй/ шалтгаанаар дараагийн хуралд оруулахаар болов.

6.    ИТХ-ын 17-р хуралдааны хоолны зардалд 142800 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэв.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%