Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШҮҮХИЙН БАЙРАНД “НАСАНД ХҮРЭЭГҮЙ ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ӨРӨӨ”-Г НЭЭЛЭЭ

2019-11-21

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэ өдрийг 2017 оноос “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэх тухай уриалга гарч, дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж байгаа асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний асуудлыг хамтран шийдвэрлэх, үр дүнтэй арга хэмжээ авах өдөр болгосон байна. Энэ өдрийг тохиолдуудан Төв аймгийн шүүхийн байранд “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г тохижуулж, албан ёсоор нээлээ. Аймгийн шүүхийн Тамгын газар, ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран байгуулж буй энэхүү өрөө нь шүүх хуралдааны үед хүүхэд оролцох шаардлагатай үед хэргийн оролцогчдоос тусгаарлан, онлайнаар оролцуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%