Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

2019-11-21

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь иргэдийн санал санаачлага, хүсэл сонирхлыг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд тусгуулах чиг үүргийнхээ хүрээнд төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын нээлттэй хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн явуулын хэлэлцүүлгийг Хууль, эрхзүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орхон сумын ИТХ-тай хамтран “Авилгын шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”, “Дархан-Уул аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийн танилцуулга мэдээлэл, төсвийн төсөлд санал авах нь” сэдвээр Орхон суманд өнөөдөр /2019.11.21/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн үеэр Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан “Авилгын шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”, Аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх “Дархан-Уул аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийн танилцуулга мэдээлэл, төсвийн төсөлд санал авах нь” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн бөгөөд иргэдийн асуултад хариулт өглөө.
Мөн энэ үеэр Орхон сумын иргэд 2020 оны аймгийн ОНХС-ийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төсөлд саналаа өгсөн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%