Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манай аймгаас атар газар эзэмшсэний ойгоор нэг гавьяат төрлөө

2019-11-22

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хутаг-Өндөр сумын “Гурванборхууд” ХХК-ий трактор, комбайнч Чилхааажавын Хүрэлтөмөр Монгол Улсын “Гавьяат механикжуулагч” цол хүртлээ.

Ч.Хүрэлтөмөр 1970 оноос моторчноор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл трактор, комбайнчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, нутаг орондоо газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг үнэлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%