Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2019-11-28

2019.11.24

            Монгол улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг Эзэн Чингисийн мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр” –өөр сумын иргэний танхимд  амжилттай зохион байгууллаа.

            Тус тэмцээнд оролцсон шатарчид тойргийн системээр тоглож дүнгээ гаргалаа. Тэмцээнд эхний байранд шалгарсан эрэгтэй 3, эмэгтэй нэг тамирчид дараагийн шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээ гардан авлаа.

Мөн энэ үеэр хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний шагналын зардалд сумын ИТХ-аас нийт 220000 төгрөгийг зарцуулсан байна.

Эрэгтэй төрөлд:    1-р байр С.Алтанхуяг
                                   2-р байр Ц.Мөнхдэлгэр
                                   3-р байр Г.Лхасүрэн
Эмэгтэй төрөлд:    1-р байр Б.Хулан
                                   2-р байр Б.Солонго
                                   3-р байр Р.Цэрмаа
хүүхэд: 6-9 нас
                            1-р байр Н.Ананд
                             2-р байр У.Тэнүүн
                             3-р байр Н.Маргад
    10-12 нас: 1-р байр Н.Маргад
                           2-р байр У.Тэнүүн
                           3-р байр А.Батдэлгэр
   13-15 нас: 1-р байр Д.Сумьяабазар
                          2-р байр О.Долгормаа
                          3-р байр М.Тэмүүлэн

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%