Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөл хуралдаж иргэдийн төслийг хэлэлцлээ

2019-11-28

2019 оны 11 дүгээр сарын 11

Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөл хуралдаж зээл хүссэн иргэдийн төслийг хэлэлцээд дараах 6 иргэдийн төслийг дэмжиж зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

            ЖДБДэмжих сангийн зээл олгох журмыг шинэчлэн оруулсан заалтаар зээл хүссэн иргэд өөрсдийн бичсэн төслөө тухайн багийнхаа ИНХурлаар оруулан танилцуулж иргэдээс дэмжлэг авсан төслүүдийг сангийн зөвлөлд хүргүүлдэг болсон. Энэ нь илүү хариуцлагыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хэн хэн хэрхэн зээлээ үр өгөөжтэй зориулалтын дагуу зарцуулж байгааг хянах боломжтой юм.

1.    Д.Одонтуяа – “Тэжээл тариалах” төсөл

2.    Ч.Оюунтуяа – “Оёдол” төсөл

3.    Б.Азжаргал – Дугуй засвар” төсөл

4.    Л.Ичинхорлоо – “Оёдол” төсөл

5.    Ч.Ганцэцэг – “ Музейн тохижилт” төсөл

6.    Г.Далайжаргал – “ Үсчин” төсөл

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%