Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САГСАН БӨМБӨГИЙН ТӨВ+ ХӨГЖЛИЙН ЛИГИЙН АВАРГААР “ZM BROTHERS”-ЧУУД ТОДОРЛОО

2019-11-28

Төв аймаг анх удаа өөрийн аймагтаа сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд Зуунмод сумын “Ирээдүй”, Зуунмод сумын “ZM BROTHERS”, Борнуур сумын “Урьхан”, Төв аймгийн Автотээврийн төвийн “ZM STALLIONS”, “Олон түмний оролцоо” ТББ-ын “BROTHERHOOD”, Баян сумын “Баян Нүүдэлчид”, Зуунмод сумын “ZM CLUB”, Заамар сумын “Заамар” багууд өрсөлдсөн. Зургаан сарын турш зохион байгуулагдсан Хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө ZM CLUB vs BROTHERHOOD багууд өрсөлдөж медалийн эзнээр BROTHERHOOD баг шалгарсан бол аваргын төлөө Зуунмод хотын шилдэг багууд болох ИРЭЭДҮЙ vs ZM BROTHERS багууд өрсөлдөж сагсан бөмбөгийн Төв+ хөгжлийн лигийн аваргаар ZM BROTHERS баг тодорсон юм.

Төв+ хөгжлийн лигийн:
– “Шилдэг тоглогч”-оор: BROTHERHOOD багийн довтлогч О.Лхагвадорж
– “Шилдэг холбон тоглогч”-оор: ИРЭЭДҮЙ багийн холбон тоглогч Ц.Ганболд
– “Шилдэг залуу тоглогч”-оор: ИРЭЭДҮЙ багийн У.Алтан-Эрдэнэ
– MVP шагналын эзнээр ZM BROTHERS багийн довтлогч А.Батхуяг
– “3 онооны шидэлтийн аварга”-аар: ZM BROTHERS багийн холбон тоглогч Л.Түвшинтөгс нар шалгарлаа.
Мөн МЗХ-ны хүндэт тэмдэг “Тамирчны алдар медаль”-иар: ZM BROTHERS багийн холбон тоглогч М.Баасанцогт шагнагдлаа.
Сагсан бөмбөгийн Төв+ хөгжлийн лигийн тэмцээнийг аймгийн ЗДТГ, БТСГ, Залуучууд хөгжлийн төв, Төв аймгийн Залуучуудын холбоо, Төв аймгийн залуус ТББ, “Төв чандмань” ДЭХГ, Төв телевиз хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%