Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019-11-29

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тухай "
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах иргэдийг дэмжиж уламжлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир
-“Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Сургалт судалгаа арга зүйн бодлогын зөвлөл”-ийн үйл ажиллгааны тухай" асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн
"Хуралдаан зарлан хуралдуулах тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
      ИТХ-ын 2019 оны 2 дугаар ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%