Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АТАР ГАЗАР ЭЗЭМШИГЧДИЙН 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2019-11-29

Монгол Улсад шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн  баярын хурал боллоо. Уг арга хэмжээнд ахмад тариаланчид, агрономичид хүрэлцэн ирсэн бөгөөд үе үеийн тариаланчид үг хэлж баяр хүргэв. Энэхүү баярын хуралд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нар оролцож, баяр хүргэн, шагнал гардуулсан юм. Хүндэтгэлийн баяраар   “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор 3, “Алтан гадас” одонгоор 10, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 3, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 5 иргэн шагнагдлаа.


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%