Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТОСОН БАГИЙН ТӨВД” АТАРЧДЫН ТАЛБАЙ” БАЙГУУЛЖЭЭ

2019-12-06

Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Заамар сумын ИТХ, ЗДТГазраас үе үеийн тариаланчиддаа хүндэтгэл үзүүлж, баярын арга хэмжээг зохион байгуулсан байна. Баярын арга хэмжээний үеэр газар тариалангийн салбарт хөлс хүч, оюун бодлоо зориулсан тариаланч, механикжуулагч, агрономич, ногоочиддоо Төрийн дээд одон медаль, Аймгийн ИТХ, Засаг даргын шагнал, салбарын шагнал болон ойн медалиар шагнажээ. Мөн Атарын 60 жилийн ойн хүрээнд “Тосон овоот хайрхан” ХХК-ний хөрөнгө оруулалтаар Тосон багийн төвд “Атарчдын талбай” байгуулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%