Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019-12-10

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр хуралдаан 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2020 оны төсвийн төслийн тухай"
-"Хог тээврийн тариф шинэчлэн тогтоох тухай" асуудлуудыг Засаг даргын орлогч Ц.Шижир
-“Дүүргийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай" асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар
"Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
-Хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай" ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
ИТХ-ын 2019 оны 2 дугаар ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%