Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

иргэн танаа" тайлант өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо

2019-12-11

2019 оны 12-р сарын 5-6

 

            Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сурталчлах, тайлагнах, сайн туршлага түгээх, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, Төлөөлөгчдийг алдаршуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Чингис хотод “Иргэн танаа” тайлан өдөрлөгийг зохион байгууллаа.



            Өдөрлөгийн эхний өдөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлаа тайлагнаж, иргэдийн итгэлийг хамгийн олон удаа хүлээж, сайн ажилласан Төлөөлөгчдийг алдаршуулж, манлайлагчдыг шагнасан бөгөөд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын авьяаслаг Төлөөлөгчдөөс бүрдсэн урлагийн тоглолт
зохион байгуулагдлаа.


           Өдөрлөгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
нар болон 18 сумын нийт 209 Төлөөлөгч, Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Сумын ИТХ-ын даргаар 3 удаа,төлөөлөгчөөр 1 удаа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 1 удаа сонгосгдон ажиллаж байсан ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Ц.Баярсайханыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас алдаршуулж, Хүндэтгэл, дурсгалын зүйлээр шагнав.

Мөн нэр бүхий Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хурлын Тэргүүний Төлөөлөгч" тэмдэгээр М.Мөнхчимэг , "Сүлд" тэмдэгээр С.Намшир, МНУХ-ны “Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан” тэмдэгээр Ц.Насанжаргал, "Соёмбо" тэмдэгээр Г.Лхам, А.Отгонцэцэг нар шагнагдсан байна. Мөн спортын арга хэмжээнд Онон багийн Төлөөлөгч Д.Хонгорзул ширээний теннисний төрөлд 4-р байр эзэлсэн байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%