Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Засаг даргын зөвлөл хуралдлаа

2019-12-11

2019 оны 12 дугаар сарын 10

Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Тус хуралд татварын улсын байцаагч Г.Оюунтуяа, МЭҮТасгийн дарга Ж.Ундрах нар2019 оны  ажлын тайлангаа танилцуулж, газрын даамал Д.Батчимэг 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах иргэдийн ирүүлсэн саналыг танилцуулсан байна.

            Мөн 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан, 2020 онд хийх ажлын саналыг эрэмбэлэх, иргэний өргөдөл гомдлыг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%