Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, Албан хэрэг хөтлөлт”-ийн 2019 оны Улсын үзлэгт архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартыг хангах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 95,5% “А” дүгнэгдэн “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.
Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 үндсэн чиглэлээр үзлэгт хамрагдаж, Нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тэргүүн байранд шалгарлаа.
Хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.