Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2020-01-02

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан: Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг 12 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.

Төрийн дээд шагналыг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогчТ.Жаргалсайхан, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан нар гардуулан өгч баяр хүргэв.

Мөн энэ үеэр аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шинэлэг ажил” шалгаруулах уралдаанд амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн Дөргөн сумын ГХУСАЗСЗ-ийн хамт олонд өргөмжлөл, 500.000 төгрөгийг гардуулан өглөө.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%