Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2020-01-21

Лүн суманд Олон улсын хэмжээний мастер А.Содномдаржаагийн нэрэмжит Төв аймгийн Гүйлтийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд ОУХМ А.Содномдаржаа, БТС-ийн газрын дарга Д.Алтанхуяг болон Лүн сумын удирдлагууд оролцсон байна.
Тэмцээнийг нээж сумын Засаг дарга Б.Наранбат хэлсэн үгэндээ: “Манай сумаас олон алдартан төрөн гарсны нэг нь ОУХМ А.Содномдаржаа юм. А.Содномдаржаа нь улс, аймаг, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан төдийгүй Монгол улсын тэшүүрийн спортын рекордыг 17 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяатай хүн юм. Эрхэм хүний нэрэмжит гүйлтийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг сумандаа зохион байгуулж байгаадаа бид баяртай байна. Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж байгааг онцолжээ. Гүйлтийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн тамирчид:
Эрэгтэй /9-10 нас
1. Б.Бат-Эрдэнэ / Эрдэнэ сум /
2. Буянравжих / Лүн сум /
3. Т.Буянтөгс / Лүн сум /
Эмэгтэй
1. П.Мөнхтуул / Эрдэнэ сум /
2. А.Энхзул / Лүн сум /
3. М.Удвал / Лүн сум /
Эрэгтэй /11-12 нас/
1. Э.Танхил / Эрдэнэ сум /
2. П.Бадрал / Бүрэн сум /
3. Ц.Бат-Учрал / Лүн сум /
Эмэгтэй
1. М.Мөнхжин / Эрдэнэ сум /
2. У.Биндэръяа / Лүн сум /
3. С.Нандин-Эрдэнэ / Лүн сум /
Эрэгтэй /13-14 нас/
1. Б.Анхбаяр / Эрдэнэ сум /
2. Ц.Цогбаатар / Лүн сум /
3. Б.Гал-Эрдэнэ / Лүн сум /
Эмэгтэй
1. М.Сувд-Эрдэнэ / Эрдэнэ сум /
2. Б.Алтанчимэг / Лүн сум /
3. С.Насанбуян / Лүн сум /п
Эрэгтэй /15-16 нас/
1. Э.Мөнх-Эрдэнэ / Эрдэнэ сум /
2. У.Өсөхбаяр / Лүн сум /
3. С.Сүх-Эрдэнэ / Лүн сум /
Эмэгтэй
1. И.Хулан / Эрдэнэ сум /
2. С.Хонгорзул / Лүн сум
Эрэгтэй /17-19 нас/
1. О.Одбилэг / Эрдэнэ сум /
2. Отгонбаяр / Бүрэн сум /
3. Ч.Энхбат / Лүн сум /
Эмэгтэй
1. Г.Номин-Эрдэнэ / Эрдэнэ сум /
2. О.Нандин-Эрдэнэ / Лүн сум /
Багийн нийлбэр дүнгээр
1. н.Болдбаатар ахлагчтай Эрдэнэ сумын баг Тэргүүн байр
2. Ж.Уранболд ахлагчтай Лүн сумын баг Дэд байр
3. Б.Эрдэнэчулуун ахлагчтай Бүрэн сумын баг Гутгаар байр тус тус эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%