Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-01-21

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 2019 оны Наймдугаар сард БНСУ-ын Пёнтак хотод зочлон хотын захирагч Жан Чан Сунтай уулзан аймаг хотын хооронд харилцаа хамтын ажиллагаа тогтоох талаар санал солилцож, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга, Пёнтак хотын хөрөнгө оруулалтаар аймгийн Нийтийн номын санд засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй удирдлагууд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНСУ-ын Пёнтак хотын захирагч Жан Чан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэх аймгийн Нийтийн номын сангийн засвар шинэчлэлийн ажил одоогийн байдлаар зураг төсөл боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд зураг төслийн ажлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр багтаан дуусгаж, тендер сонгон шалгаруулалтыг явуулах юм. Ингэснээр уг ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлж, зургаадугаар сарын сүүлчээр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг онцолж байв.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%