Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫГ ТУСГАЙ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛЭЭР ХАНГАЛАА

2020-02-04

Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хууль,  Олон нийтийн цагдаагийн дүрмийн хүрээнд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
Олон нийтийн цагдаа 21 ажиллахаас өнөөдрийн байдлаар 12 иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗөвлөлийн дарга Г.Эрдэнэбат, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Отгондаваа нар  өнөөдөр /2020.02.04/ олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дүрэмт хувцсыг нь хүлээлгэн өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа  олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, хууль дүрэм, журмаа чанд сахиж, амжилт гарган ажиллахыг хүслээ.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлаас нийт 19,2 сая төгрөгийн санхүүжилтээр өвөл, зуны 14 нэр төрлийн 21 ширхэг олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэлийг олгож байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг үндэслэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс олон нийтийн цагдаа нарын урамшлууллыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420000 төгрөг болгон өөрчлөх шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%