Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЬЕ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

2020-02-06

"ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЬЕ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.
Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд Архидан согтуурал, мансуурал, донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй, амартайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, согтууруулах ундааны хор холбогдол, мөн чанарыг олон нийтэд таниулж, архидан согтуурахыг үл тэвчсэн, согтууруулах ундаагүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чаддаг эрүүл хандлагыг төлөвшүүлэх , хойч үе үр хүүхэддээ үлгэрлэн дууриах замаар архидан согтуурах явдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой билээ.
Арга хэмжээг аймгийн Төрийн болон төрийн бус, Иргэний нийгмийн байгууллагууд дэмжин хамтран зохион байгуулж байна.

Та ч бас нэгдэж хамртан ажиллахыг уриалж байна 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%