Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2020-02-06

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хуралд Тэргүүлэгчдийн 72,72 хувь оролцов.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар хийж буй ажлын тухай аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын мэдээлэл, “Сайн хөрш” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, Орон нутгийн өмчийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, төрийн шагналд уламжлах тухай асуудал хэлэлцлээ.

Мөн Тэргүүлэгчдийн саналаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах уул уурхайн лицензийн тухай, иргэдийн шилжилт хөдөлгөөний тухай мэдээлэл сонслоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%