Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

80 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАВ

2020-02-13

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Эрдэнэбат  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг  цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай”  хуульд заасны дагуу материал нь хангагдаж байгаа ахмад настангууд болох Д.Дашдэжид, Т.Журга, Ч.Жигжид, Р.Өнөр, Б.Дулмаа нарт тус бүр 80 сая төгрөгийн нөхөн олговрын батламжийг нь /2020.02.12/ гэрт нь гардуулан өглөө.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-нд орсон  зарим өөрчлөлтийн  дагуу энэ хуулийн 23.1-д заасны үндсэнд орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөн олговрыг олгохоор заасан юм.
Тодруулбал “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэгчийн  эхнэр, нөхөр, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор 80 сая төгрөг гардуулна хэмээн хуульчилсаны дагуу иргэдэд нөхөн олговор хүртээнэ” гэсэн байдаг билээ.    
Монголыг Уг нөхөн олговрыг 2019 оноос шат дараатай олгож эхэлсэн ба Дархан-Уул аймагт одоогоор 7 иргэнд 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгохоор Шүүхээс шийдвэрлэсэн байна.
Одоогоор Дархан-Уул аймагт нөхөн олговрын материалыг бүрдүүлэх шатандаа явж буй 10 гаруй иргэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%