Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөрөнгө орлогын мэдүүлэгийг хуулийн хугацаанд нь гаргууллаа

2020-02-16

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанд ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, ахлах ажилтан, аймаг, сумдын Засаг дарга, орлогч дарга, багийн Засаг дарга нар нийт 414 албан  тушаалтны 2019 оны мэдүүлгийг шинэчлэн гаргуулж хуулийн хугацаанд  бүртгүүлэн авч, хяналт тавин баталгаажуулалтыг хийлээ.

 

       Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Норжинсүрэн 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%