ТӨВ САЙХАН НУТГАА ДААТГАЖ НОМ ХУРУУЛЛАА
Айлчлан ирж буй XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн босгон дээр уламжлал ёсоор аймгийн удирлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиж ард иргэд маань амар тайван, эрүүл энх байж мал сүрэг нь тарган тавтай, ургац арвинтай байхын тухайд, Төв сайхан нутгаа даатган ном хурууллаа.