Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар

2020-02-19

Аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаан 2020 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдсан бөгөөд хуралдаанаар:-
 1.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэх тухай
2.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тооцох тухай
3.Газрын харилцааны талаар 2019 онд хийсэн ажлыг дүгнэж, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 112 зорилт, 378 арга хэмжээний хэрэгжилтийн явц 94.28 хувийн гүйцэтгэлтэй тул “ҮР ДҮНТЭЙ” гэж дүгнэв.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%