Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар хуралдаан хуралдлаа

2020-02-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 3 дугаар хуралдаан 2-р сарын 20-ны өдөр өнөөдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар:-

1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны сүүлийн хагас жилд хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

2.Ахуйн зориулалтаар 2020 онд агнах, барих ан амьтдын хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Тусгай зориулалтаар 2020 онд агнах, барих агнуурын амьтдын тоо хэмжээг тогтоох тухай” 439 дугаар тогтоолоор батлагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны “Тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах, барих  хуваарь батлах тухай” А/817 тоот тушаалаар хуваарилагдсан аймгийн нутаг дэвсгэрээс 2020 онд тусгай зориулалтаар агнах угалз, халиун буга, цагаан зээрийн тоо хуваарийг тус тус батлав.

3.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах журмын төслийг хэлэлцээд хаягдалгүй техник, технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа бууруулсан, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгахад шинэлэг менежментийг нэвтрүүлсэн хоёрдогч түүхий эдийг цуглуулсан, дахивар нөөц болгон ашигласан, дахин боловсруулсан, эдийн засгийн эргэлтэд оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор "Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам"-ыг батлав.

4.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 3, “Алтан гадас одон”-оор 4, “Цэргийн гавъяаны одон”-оор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 18 нийт 26 иргэдийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%