Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ мэдээллийн самбарыг ЗДТГ-ийн 2-р давхарт байршуулан тавилаа.

2020-02-27

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2020 оныг "Иргэдийн оролцоотой хөгжлийн жил" болгон зарласантай холбоотойгоор шинэ мэдээллийг түргэн шуурхай ил тод мэдээлэхийн тулд шинэ мэдээллийн самбарыг ЗДТГ-ийн 2-р давхарт байршуулан тавилаа. Мөн иргэд та бүхэн иргэний танхимаар зохион байгуулагдах аливаа хэлэлцүүлэг сургалтанд идэвхтэй оролцохын сацуу сум орон нутагт хийж буй үйл ажилд хяналт тавьж өөрсдийн үзэл бодол санал санаачлагаа бидэнд ирүүлснээр сум орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож буй хэлбэр юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%