Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2020-02-27

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар хуралдаан 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн   Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай" асуудлыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэбулган
-"УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулагдахтай холбогдуулан дүүргийн сонгуулийн хэсгийн төв байгуулах тухай"
-"Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсээс корона вирусийн эсрэг хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай" 
-“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай
-"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%