Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Борзонгийн говийн домог

2020-03-05

Алтайн уулын торгон үзүүр Хүрх хэмээх хяраас баруун тийш маш олон булаг бүхий өргөн хоолой үргэлжлэхийг нутгийнхан  Борзонгийн говь хэмээх бөгөөд тэр нь бор зөн  (тоосго)  гэсэн үг юм.  Энд саяхан болтол хагас болон бүтэн тоосго хааяагүй байсан гэдэг юм. Зарим хүний ярих нь эртний хятад нийслэл хотоо энд барих гэж их хэмжээний тоосго буулгасан юм гэнэ лээ. Зарим нь барилга барихаар барилгачид тоосго шатаадаг бааюугаа буудуулснаас бор зөн бутарсан гэдэг юм. Юутай ч энэ тухай нэг домог ярьдагийг сонирхуулья.
Дээр үед юм байх Хятадын эзэн хаан нийслэл хотоо хамгийн олон булаг ундарсан газар байгуулахаар  товлож зүг бүр тийш элч шинжээч нарыг явуулжээ. Эзэн хааны илгээсэн элч нарын нэг хэсэг нь Монголын өмнөд их говийн нутгаар ирж нийслэл хот байгуулахад тохирмоор олон булаг ундарсан газар олж нутгийн хүмүүсийг цуглуулж шав тавиад энэ тухайгаа хаандаа айлтгахаар бараалхаж ...... агуу их дундат гүрний алтан нийслэлийг байгуулахад тохирсон аятайхан газрыг ар Монголын нутгаас оллоо.. Алс өмнө талд нь амнаас нь алт эрдэнэс цуваж байгаа мэт ам цагаан хулганы төрхтэй нэгэн уул байна. Ар талаас нь арвин их устай рашаан булгууд ундарсан алсын бараа илхэн харагдах аглаг уудам хөндий цэлийсэн юм байна. Ийм  л сайхан нутагт их хот байгуулж болно гэж үзлээ гэжээ. Эртнээс нааш эдэлж баршгүй эрдэнэ баялагтай, идэж дуусашгүй мал сүрэгтэй энэ нутгийг эзэлж авах гэсэн оролдлогоо гүйцээхэд минь эвтэйхэн боломж гарлаа гэж хаан бодоод тэр газарт чинь тэнгэрлэг нийслэл байгуулья гэжээ.

Тэгээд их хотын суурь тавихаар тэрэг тэргээр ачаа хөсөг явуулж их хэмжээний зөн буулгаж гэнэ. Энэ тухай Монголын хэсэг шинжээчид сонсож мэдээд эзэрхий хааны эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэхээр зөвлөн ярилцаж нэгэн айлтгал бичиж тусгай элчээр явуулж гэнэ. Тэрхүү айлгалд: Танай мэргэн шинжээчид манай нутагт морилон ирж тансаг сайхан хот байгуулахаар май шав тавьсаныг сонслоо. Олон булаг ундарсан тэр газар бол онгон зэлүүд говийн орсон буурны шаваас юм гэж мэргэчүүд тогтоолоо. Алт мөнгө цувуулсан ам цагаан хулгана шиг уул бол аргал хормойлж яваад ангаж үхсэн азай буурал эмгэний сүнс юм гэж манай төлөгчдийн мэргэнд буулаа. Иймэрхүү шинжийн газар нийслэлээ байгуулахаар их эзэн таны шинжээчид ирээд буцсаныг бид дуулаад их л сэтгэл зовлоо доо гэж бичсэн байжээ.

Эзэн хаан энэ айлтгал бичгийг үзээд эрс зэвүүцэж өмнөх шийдвэрээ цуцалснаас өнөөх олон бор зөн тэндээ үлдсэн гэнэ лээ. Ийнхүү давсан бөхийн мэх муухайдаггүй, дарсан ногооны шим мууддаггүй гэдэг үг гарсан юм гэнээ гэж домог төгсдөг.

 Ахмад багш Ц.Лувсанцэрэн

                                                                                   Фото зургийг Амартүвшин


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%