Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДУЛААН, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР САНАЛ ХҮСЭЛТ АВЧ БАЙНА

2020-03-09

Булган аймгийн ИТХ-ын үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хороо “Булган мээж” ОНӨХХК, “ЭБЦТС” ТӨХК-ий үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, дулаан, цахилгааны эрчим хүчний үйлчилгээний талаар санал хүсэлтээ 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын цагаар 70342239 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%