Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын нийт Казак иргэд ээ, Эрхэм хүндэт Налайхчууддаа

2020-03-10

Хөрст дэлхий нойрноос сэрж, урин дулаан айлчилж , өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлэгшээн тэмдлэглэдэг казак түмний маань түүх уламжлалт баяр, дорно дахины ард түмний шинэ жил-Наурыз баярыг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч, суралцаж, нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа казак иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид болон нийт Налайхчуудынхаа нэрийн өмнөөс аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Нарны баяр-Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний туршлага сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ. Дүүрэг орон нутагтаа төдийгүй улсынхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Өвөг дээдсийн удмыг залгаж, ур ухааныг өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казак иргэд эх орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний дундаас улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын алдартнууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрж гарсныг Наурыз баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Казак түмэн цаашид ч эх орныхоо төлөө ихийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.
Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казах иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтаан найрагчийн Аг-иек бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Алтайн уулс шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.НЭРГҮЙ
НАУРЫЗ КУТТЫ БОЛСЫН

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%