Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАТЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2020-03-27

Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр Батцэнгэл суманд 2020 оны 3 сарын 19,20-ны өдөр ажиллав. Ажиллах хугацаандаа тус сумын хаваржилтын нөхцөл байдал, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажил, сумын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан үүрэг чиглэл зөвлөгөө өглөө. Аймгийн нөөцөөс сумдад үнэгүй олгогдож буй 4тонн тэжээлийг хүлээлгэн өглөө. Мөн Батцэнгэл суманд баригдаж буй ЗДТГ-ын барилгын  ажилтай танилцлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%