Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДЭД НӨХӨХ ОЛГОВОР ГАРДУУЛАВ

2020-03-27

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу  хэлмэгдэгчдийн ар гэрт төрөөс 1 удаагийн нөхөх олговор олгосон билээ. Энэ хуулийн дагуу тус аймгийн Өгийнуур сумын иргэн н.Гомбозовын охин Г.Дэнсмаа, Эрдэнэбулган сумын иргэн н.Далайн хүү Д.Ёндонжамц нарт тус бүр 40 сая төгрөгийн  нөхөх олговор гардууллаа. Мөн Эрдэнэмандал сумын иргэн У.Шаравын төрсөн охин Ш.Лхагвадулам, Ш.Бямбасүрэн нарт тус бүр 20 сая төгрөгийн нөхөх олговрыг батламжийн хамт аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр  гардуулан өглөө.


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%