Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

2020-03-30

Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст бие сэтгэл, оюун ухаан, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа Монгол Улсын болон аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудадаа дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэе.
Улс, орон нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд бөгөөд иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр зүтгэл, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавьяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр ард олон нь үргэлж  бахархаж байдаг билээ.

Эрхэм эмч та бүхэндээ "Дэлхийн эмч нарын баяр"-ын мэндийг хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                              АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
                                                                          ДАРГА   Ц.ЭНХБАТ

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%