Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ажлын хэсэг Хишиг-Өндөр, Могод суманд ажиллалаа

2020-03-31

Булган аймгийн ИТХ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хорооны ажлын хэсэг Хишиг-Өндөр, Могод суманд ажиллалаа.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хорооны дарга Б.Батцогоо, ИТХ-ын Тэргүүлэгч, хорооны гишүүн Б.Оюунбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дээрх сумын дэд бүтцийн салбарын хөрөнгө, оруулалтын үр дүн, ажлын явцтай танилцлаа.

Улс, орон нутгийн төсвөөс 2018, 2019 онд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, гүйцэтгэл, түүний үр дүн, иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийн байдалтай танилцаж, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах чиглэлээр ажилласан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%