Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” САРЫН АЯНД 18 СУМЫН 99 ХҮҮХЭД ОРОЛЦЖЭЭ

2020-04-14

Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ хугацаанд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хамтдаа бүтээж хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье” сарын аяныг зарласан билээ. Аяны хүрээнд 14 төрлийн уралдаан тэмцээнийг 5 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд 18 сумын 99 хүүхэд, багачууд оролцсон байна. Уралдааны шилдгүүд тодорсон бөгөөд шагналыг хорио цээрийн дэглэм цуцлагдахаар гардуулах юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%