Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2020-04-14

4-р сарын 1-нд Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд дараах асуудлууд хэлэлцэж, тогтоолуудыг батлагдлаа.
1. Дүйцүүлэхээр цэргийн алба хаах иргэдийн нэрсийг батлах тухай.
2. Гэмт хэргээс урьдчил сэргийлэх ажлыг зохицуулах зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай.
3. Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай
4. Ой анги мэдээлэл сонсох
5. Нийгмийн даатгалын байцаагчийн мэдээлэл сонсох
Энэ оноос эхлэх Тэргүүлэгчдийн хуралдаан болгонд сумын ямар нэг байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл сонсох болсонтой холбогдуулан Ой анги, Нийгмийн даатгалын байцаагчийн энэ онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны мэдээлэл сонслоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%