Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн сонгуулийн хороо хуралдлаа

2020-04-17

Булган аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийлээ. УИХ-ын ээлжит сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын хуулийн зөвлөх Д.Алтаншагай, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга, зарим агентлагийн дарга, мэргэжилтнүүд томилогдоод байна.

Сонгуулийн хорооны хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, аймгийн сонгуулийн хорооны дэг, тэмдэглэл хөтлөх журам, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь зэргийг баталсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%